2019-12-15
Хазалгүй үнэртэхэд уйлсан
Оройн мэнд энэ нийтлэлийг минь хүмүүс тоож унших эсэхийг ч мэдэхгүй бас яаж бичихээ сайн мэдэхгүй байгаа ч би энэ бичвэртээ зөвхөн өөрт минь мэдрэгдсэн тэр гайхалтай төсөөллийн ертөнцөө буулгахыг хичээлээ
                                          Хазалгүй үнэртэхэд уйлсан...
Би 2018онд Лантуун дохио гэх сайн дурын байгууллагат гишүүнээр элсэж хотын нэг захаас нөгөө зах хүртэл нийт 8н цагийн алхалт хийсэн. Мэдээж тансаг газраар биш ч төгс оршихуй тэнд байсан.Аялал эхлээд л биднийг аюул угтаж согтуу хүмүүс, ууртай ноход, харанхуй гудамж, нарийн зам бас маш их өлсөж цангасан ч би энэ аялалыг хэзээ ч зогсоохыг хүсээгүй учир нь тэнд бидний дулаан буйдан дээрээ зурагтаар хараад өрөвдөж суудаг амьдрал нүдэн дотор минь тодоос тод дүрэлзэж байсан.
     Уулын хажуудах хашаагүй жижигхээн умбагар гэрээс,   гэрт нь ч багталгүй гадагш цангинах хүүхдийн инээд ямар гайхалтай сонсогдож байсан гээч, бяцхан хүү удалгүй гарч ирээд уулын шороотой чулуугаар тоглож дэндүү атаархмаар жаргалтай байсан. Яг л диваажингийн зөөлхөн үүлэн дээр наадаж байгаа мэт. Гэтэл би гунигласаар л...
     Аялал ч үргэлжилж сархад амссан ах нар биднийг багагүй айлгаад авав. Яагаад ч юм би тэр хүмүүсээс ямар мэргэжилтэй яагаад ийм явааг асуух хүсэл минь тэсгэл алдан тэдэнтэй ам халж суусан юм. Яриа ч өндөрлөж цааш явахдаа зүрхэнд минь нэг том чулуу пүдд хийтэл унаж уйлмаар байсан ч бодол минь нулимсыг минь багалзуурдаж байлаа. Уучлаарай хэнд ч битгий амьдрал заагаарай тэд бүгд өөрсдийн гэсэн ямар төгс оршихуйтай гээч би тэдний хажууд үг хэлэх байтугай бодохоос ч эмээж эхэлсэн. Тэдний нүд түүх ярьж харин амнаас нь үнэн урсаж өмнөх бодол минь хүндлэлээс ичиж одсон. Гэтэл би гунигласаар л....
     Удаан алхаад цангаж өлссөн багийхан маань жаал амраад цайллахаар замын хажуугийн түшлэгийг налан сууж халуун яриа өрнүүлж байхад тэрнээс ч халуухан бүүр сэтгэл шатам үйл явдал тохиосон. Нохойноос сүнс зайлам айдаг миний хувьд дэндүү нандин мөч... Хөл нь доголсон бяцхан гөлөг ирэхэд хүмүүс чихэр боорцог өгч эрхлүүлж байтал удалгүй өнөөх гөлөг маань намайг чиглээд доголсоор аажуухан дөхөв. Би дотроо үнэхээр айсан ч өрөвдөлтэй байдлых нь шанд цааш гээд түлхэж чадалгүй өөрийнхөө идэж байсан талхыг урд нь тавьтал юу болсон гээч гөлөг талхыг тоолгүй харин миний гуталны үдээсэнд зоогдсон замаг өвсийг сарвуугаараа цэвэрлэж өгөхөд би айдаснаасаа ичсэн. Амьтад хүртэл хайрлахыг мэддэг атал оюун ухаант хүмүүс бид яагаад биенээ харааж зүхэн биенд зовлонгийн толбо үлдээдэг байнаа гэсэн гүнзгий бодолд дарагдаж харц минь унасан.
     Найман цаг алхасны эцэст бидний гэртээ харих цаг болоход энэ нь надад яг л уулнаас бууж жалгаруу унаж байгаа мэт санагдсан. Яагаад гэвэл тэдний бодол тэдний эрх чөлөө тэдний жаргалтай байх жор дэндүү энгийн харин бид энгийн жаргалаас илүүг хүсэж Тэр хөөрхөн учраас ийм гоё амьдардаг, тэрний аав баян учраас дутах зүйлгүй байдаг, надад байдаг арван цамц таван өмд маань ганц биенд минь хангалтгүй санагдаж дансан дахь мөнгө маань дутуу санагдаж, яг л фитнест явбал турах гээд турчихвал энэ амьдралд алаад өгнө гээд л бүх зүйлийг ямар нэгэн материаллаг зүйлээс хамааралтай болгож, түүнийгээ авахгүй л бол амьдрал утгагүй хэтэрхий зовж байгаа мэт өөрийгөө гархааргүй жалганд унагаадаг. Гэтэл уулан дээр хүмүүст идэх хоол хонох гэр өмсөх нэг хувцас байхад л яг л и баримтнаас мөнгө хожсон мэт жаргалтай амар амгалан амьдарч байна. Учир нь аз жаргал гэдэг миний барьсан цүнх өмссөн хувцсанд биш харин гавлын ясан доторх тархи цээжин доторх зүрхэнд байдаг юм байна гэдгийг би энэ аялалаар ёстой л ухаарах шиг болсон.
Та шорвог хоол идэхийг хүсээд түүнийгээ идэхэд дэндүү жаргалтай харин идсэний дараа жаргал дуусч ам тань цангаж дахин зовлон гарч ирнэ. Яг л бид үүн шиг амьдарч байна дуусашгүй их шуналдаа бүдэрч зовж шаналж сэтгэл нь гутарч хүнээ байдаг. Би юу хэлэхийг хүссэн вэ гэхлээр ХАЙНГА АМЬДАР(ээж маань надад хэлж байсан юм) 
чамд өмсөх хувцас идэх хоол унтах гэр байна уу? Хэрвээ байвал одоо өөр материаллаг зүйл хайх биш харин өөр сэтгэлийн жаргалийг шуналтайхан хайгаарай. 
                                                                      ХАЙНГА АМЬДАР.


 
Бичсэн: Aniyokawai | цаг: 10:08 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Hainga amidar gedeg ugnii tsaana bvhel bvten yrtonts baigaa met ...
taalagdlaaa oshoo ilvv zvils oruulaarai amtarhan shunaj unshih bolno . Amjilt hvsey Aniyokawai❤️
Бичсэн: Зочин цаг: 01:52, 2019-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 59 удаа уншигдсан.
idiomatic-dormant